Он гарснаас хойш орон нутагт 81 мянган километр зам тавьжээ
2022-09-16 10:27:56
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: Он гарснаас хойших хагас жил гарангийн хугацаанд Хятад улс хөдөө тосгоны 81 мянган километр замыг шинээр тавьсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 20.3 хувиар нэмэгдсэн хэмээн Хятадын Зам тээврийн яамнаас энэ сарын 15-ны өдөр мэдээллээ.

Мөн хөдөө тосгоны авто замын аюулгүй байдлыг баталгаажуулах 43 мянган километрийн төсөл хэрэгжүүлсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 35.5 хувиар өссөн байна. Түүнчлэн 4279 гүүрийг шинэчлэн барьсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 16.6 хувиар нэмэгдсэний зэрэгцээ Хятадын хөдөө тосгоны авто замд оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ 227 тэрбум 310 сая юаньд хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 14.6 хувиар өсчээ.

Мөн өдөр болсон Хятадын "Хөдөөгийн сайн зам"-ын 2022 оны өндөр чанартай бүтээн байгуулалтыг дэмжих хурлын мэдээллээр бол, долдугаар сарын эцсийн байдлаар хөдөө орон нутгийн авто замын зохицуулалт, хамгаалалтын салбарт 733 мянган ажлын байрыг буй болгож, хөдөө тосгоны авто замын барилгын ажилд 155 мянган ажлын байр гаргажээ. Хөдөө тосгоны авто замын 2699 төсөл хэрэгжүүлж, 490 сая юанийн цалин тарааж, хөдөө тосгоны 53 мянган хөдөлмөр хүчнийг хамарчээ.

"Хөдөөгийн сайн зам" төсөл нь хөдөө орон нутгийн хөгжил дэвшлийг цогцоор нь ахиулж, үндэсний тээврийн системд чухал хувь нэмэр оруулж, хөдөө нутгийг сэргээн хөгжүүлэх стратеги, хөдөө аж ахуй, хөдөө орон нутгийн орчин үеийн шинэчлэлийг идэвхтэй дэмжсэн байна.