Шумбагч төхөөрөмжүүд гүн далайд хамтран ажиллажээ
2022-09-17 16:32:46
Share
Share this with Close
youtube WeChat

Хятад улсын далайн гүнд ажилладаг “Фэньдөү” хэмээх жолоочтой шумбагч төхөөрөмж болон 4500 метрийн гүнд шумбах чадвартай “Гүн далай дахь баатар”хэмээх төхөөрөмж саяхан Өмнөд тэнгисийн  1500 метрийн гүнд товлосон үүрэг даалгавараа биелүүлжээ. Ийнхүү далайн гүнд ажилладаг Хятад улсын жолоочтой хоёр шумбагч төхөөрөмж анх удаагаа хамтарсан үйл ажиллагаа өрнүүллээ.

Энэ удаагийн хамтарсан ажиллагаагаар усан доорх бодит цагийн байрлал, дуут холбоо, зорилтот эрэл хайгуул, татан авах, хурдан маневр хийх, хамтран ажиллах зэрэг үүргийг биелүүлж, хоёр шумбагч төхөөрөмжийн хамтрарч ажиллах механизмыг нотолгоожуулж, хамтран ажиллах процессыг боловсруулан, стандарт нууц үгийг тогтоож, анхаарах ёстой зүйлүүдийг дүгнэж, хойшид нэн олон шумбах төхөөрөмж хамтарч ажиллахад туршилга хангасан байна.

Хятадын ШУА-ийн Далайн гүний шинжлэх ухаан, инженерчлэлийн хүрээлэнгийн Шинжлэх ухаан технологийн газрын дарга Жян Лэй хэлэхдээ: Энэ удаагийн хамтарсан ажиллагаа нь хоёр шумбагч төхөөрөмж шинжлэх ухааны судалгааны хоёр хөлөг онгоцны баталгаажуулалт дор үйл ажиллагаа явуулах нэг бүсэд зэрэг шумбаж хамтран үүрэг даалгавар гүйцэтгэх боломжтойг нотоллоо гэв.





\Уртнасан\