Хятад улсын дарга
Ши Жиньпин Есдүгээр сарын 14-16-ны өдрүүдэд
Самаркандад болсон ШХАБ-ын гишүүн
орнуудын төрийн удирдагч нарын зөвлөлийн
22-р хуралдаанд оролцож, Казахстан,
Узбекистанд төрийн айлчлал хийсэн юм.
Айлчлал өндөрлөх үед Хятадын Төрийн
зөвлөлийн гишүүн, ГХЯ-ны сайд Ван И хамт
явсан сэтгүүлчдэд ярилцлага өгч, энэ
удаагийн айлчлалын талаар танилцууллаа.
Ван И хэлэхдээ, Ковид-19-ийн цар тахал дэгдсэнээс хойш Ши Жиньпин дарга анх удаагаа гадаадад айлчилж байгаа юм. олон улсын гол гол хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хамтын ажиллагаа, аюулгүй байдал, хөгжил, нээлттэй байлгах, итгэлцэл, харилцан хүндэтгэх зэрэг талд анхаарал хандуулан өргөнөөр мэдээлж, стратегийн ач холбогдолтой айлчлал, ШХАБ-ын хүрээнд нөхөрлөлөө зузаатгасан стратегийн үйл ажиллагаа мөн бөгөөд Ши Жиньпин даргын итгэл зоригийг харуулж, Хятад улсын нөлөөлөх хүчин чадлыг цаашид нэмэгдүүллээ хэмээн үнэлж байна гэжээ.
Ван И хэлэхдээ, Ши Жиньпин энэ удаа Нур-Султан, Самарканд хоёр газарт 48 цаг ажиллахдаа 30 арга хэмжээнд оролцон, хоёр талын болон олон талын харилцааны баялаг амжилтад хүрсэн юм. Ши Жиньпин дарга энэ удаа Төв Азид айлчлал хийж, Ази Европын эх газрын торгоны замыг илүү амьжиргааны хүчээр сэлбэж, олон улсын нөхцөл байдалд илүү тогтвортой хүчин зүйл нэмэрлэсэн юм.
Нэгдүгээрт, “ШХАБ-ын үзэл баримтлал”-аар ШХАБ-ын хөгжлийн шинэ шат үеийг нээв.
Ши Жиньпин Самаркандад хэлсэн үгэндээ, стратеги болон ерөнхий нөхцөл байдлын өндөрлөгөөс ШХАБ-ын хөгжлийг үнэлэн, чиг хандлагыг нь тодорхойлж, гишүүн орнууд эв санаа нэгтэйгээр тус байгууллагын ирээдүйн хөгжлийг ахиулах тухай санал санаачилгаа дэвшүүлжээ.
Улс төрийн итгэлцэл, харилцан ашигтай хамтын ажиллагаа, эрх тэгш харилцах, нээлттэй багтаамжтай байх, тэгш байдал шударга ёсыг эрхэмлэх нь ШХАБ-ын амжилттай туршлага хэмээн Ши Жиньпин дүгнэсэн бөгөөд цаашид баримтлах ёстой үндсэн журам болохыг онцолжээ.
Дээд хэмжээний чуулга уулзалтаар гарын үсэг зурж нийтэлсэн “ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн Самаркандын тунхаглал”-д Хятад улсын дэвшүүлсэн санаачилгуудын гол агуулгыг бүрэн шингээж харуулсан юм.
Хоёрдугаарт, хувь заяаны нэгдмэл цогцыг хамтран байгуулж, Хятад Казахстан, Хятад Узбекистаны найрсаг хөршийн шинэ хуудсыг сөхлөө.
Энэ удаагийн айлчлалаар хоёр төрийн тэргүүний нөхөрлөл, итгэлцэл болон Хятад Казахстан, Хятад Узбекистаны харилцаа өндөр түвшинд хөгжиж буйг бүрэн харуулсан юм.
Энэ удаагийн айлчлалаар Хятад, Казахстан, Хятад, Узбекистан хоёр орон хамтын ажиллагааны дараагийн алхмын чиг хандлага, гол чиглэлийн талаар өргөн нийтлэг ойлголтод хүрч, "Бүс ба зам"-ын бүтээн байгуулалтыг үргэлжлэн өндөр чанартай хийж, хөгжлийн стратегийг уялдаа холбоотой байлгаж, худалдаа эдийн засаг, эрчим хүч, төмөр зам, дэд бүтцээр холбогдох зэрэг салбарын ажил хэрэгч хамтын ажиллагааг дэмжих бөгөөд санхүү, усан ашиглалт, дижитал эдийн засаг, ногоон хөгжил, хүмүүнлэг, орон нутгийн солилцоо зэрэг салбарын хоёр талын хамтын ажиллагааны 30 орчим баримт бичигт гарын үсэг зурсан байна.
Гуравдугаарт, талуудтай стратегийн солилцоогоо гүнзгийрүүлж, Ази Европын эх газрын энхийн хөгжлийг эерэг энергиэр сэлбэхээр шийдвэрлэлээ.
Ши Жиньпин дарга
Самаркандад ШХАБ-ын дээд хэмжээний
уулзалтад оролцсон 10 орны удирдагчтай
хүсэлтийнх нь дагуу хоёр талын уулзалт
хийж, мөн Хятад, Орос, Монголын гурван
талт уулзалтад оролцсон байна. Авч
хэлэлцсэн асуудлууд нь талуудын
харилцааны хөгжил, бүс нутгийн энх
тайван, тогтвортой байдлыг хангахад
чухал үүрэг гүйцэтгэнэ.
Хятад, Орос,
Монгол гурван улсын төрийн тэргүүн нар
сүүлийн гурван жилийн турших анхны
оффлайн уулзалт хийсэн юм. Ши Жиньпин
дарга Хятад, Орос, Монгол гурван талт
хамтын ажиллагааны ололт амжилтыг бүрэн
нотолж, гурван талт хамтын ажиллагааг
ахиулах санал дэвшүүлэн, гурван талын
хамтын ажиллагааны зөв чиглэлийг тууштай
барьж, ШХАБ-ын хүрээнд хамтын ажиллагаагаа
эрчимжүүлэх шаардлагатайг онцлов. Мөн
Хятад, Монгол, Оросын эдийн засгийн
коридорыг сайн байгуулж, гурван талт
хамтын ажиллагааны ололт амжилтыг улам
бүр нэмэгдүүлэхийг уриалав.
Ши Жиньпин дарга мөн Монгол, Иран, Беларусь, Пакистан, Турк, Азербайжаны удирдагчидтай уулзаж, санал бодлоо солилцсон бөгөөд эдгээр орны удирдагчид нэг Хятадын зарчмыг баримтлах байр сууриа илэрхийлэв.
Дөрөвдүгээрт, Хятад улсын саруул ирээдүйг зураглаж, хөгжлийн шинэ замналаа тодорхойлов.
Ши Жиньпин дарга айлчлалынхаа үеэр Хятад улс, Хятадын Коммунист намын түүх, бодит байдал, онол практикийг танилцуулсан бөгөөд олон орны удирдагчидтай төрийн засаглал, удирдлагын туршлага солилцсон юм. Мөн ХКН-ын 20 дугаар их хурлын ач холбогдол, ерөнхий зорилтын талаар тайлбарлажээ. Улс орнуудын удирдагчид Хятад улсын дэвшүүлсэн хөгжлийн санаачилга, дэлхийн аюулгүй байдлын санаачилга зэрэг нь одоогийн дэлхий нийтэд тулгарч буй эрсдэл сорилтыг шийдвэрлэхэд стратегийн чухал ач холбогдолтой хэмээн үзэж байна.
Ши Жиньпин даргын энэ удаагийн айлчлал нь түүний дипломат харилцааны үзэл баримтлалынх нь амжилттай практик боллоо гэжээ.