Хятадын Үндэсний шуудангийн товчоо энэ сарын 17-нд Наймдугаар сарын буухиа шуудангийн хүргэлтийн статистикийг нийтлэв. Наймдугаар сард Хятадын буухиа шуудангийн үйлчилгээний компаниуд 9 тэрбум 430 сая ширхэг илгээмжийг хүргэж өгсөн нь ноднингийн мөн үеэс 4.9 хувиар нэмэгдэж, орлого нь 88 тэрбум 390 сая юаньд хүрч, ноднингийн мөн сарынхаас 5.2 хувь өссөн байна.
Оны эхний найман сард Хятадын буухиа шуудангийн үйлчилгээний компаниуд 70.3 тэрбум ширхэг илгээмжийг хүргэж өгсөн нь ноднингийн адил хугацааныхаас 4.4 хувиар нэмэгдэж, хүргэлтийн бизнес нь 676 тэрбум 440 сая юанийн орлого бүтээсэн нь ноднингийн мөн үеэс 3.9 хувиар өсчээ. Түүнчлэн тухайн хотууд дотроо 8 тэрбум 410 сая ширхэг илгээмж хүргэсэн нь ноднингийн мөн сарынхаас 5.1 хувиар буурч, бусад нутагт нийт 60 тэрбум 690 сая ширхэг илгээмж хүргэж өгсөн нь ноднингийн адил хугацааныхаас 6.4 хувиар нэмэгджээ. Олон улс болон Хонконг, Макао, Тайваньд нийт 1.2 тэрбум ширхэг илгээмжийг хүргэсэн нь ноднингийн мөн сарынхаас 15.1 хувиар багассан байна.
\Уртнасан\