Их Британийн засгийн газрын урилгаар БНХАУ-ын дарга Ши Жиньпиний тусгай төлөөлөгчийн хувиар улсын дэд дарга Ван Чишань Есдүгээр сарын 19-нд Лондон хотод зохиогдох хатан хаан агсан Елизабет II-ын оршуулгын ёслолд оролцох болно гэж Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин 17-ны өдөр мэдэгдэв.