Татварын орлого нэмэгдэв
2022-09-17 16:24:26
Share
Share this with Close
youtube WeChat

Есдүгээр сарын 16-нд Хятадын Сангийн яам энэ оны эхний найман сарын Хятад улсын санхүүгийн орлого зарлагын тайланг нийтлэв. Санхүүгийн орлогод татварын орлого 80 гаруй хувийг эзэлсэн бөгөөд наймдугаар сард Хятад улсын татварын орлогын өсөлт нь сөрөг байснаасаа эерэг болов.

Статистикээс харахад, оны эхний найман сард Хятад улсын татварын орлого 11 их наяд 324.9 тэрбум юаньд хүрсэн нь ноднингийн мөн үеийнхээс 12.6 хувиар буурч, үүний дотор Наймдугаар сард Хятад улсын татварын орлого 0.6 хувиар өссөн байна.

Оны эхний найман сард дотоодын нэмүү өртөгийн татвар үргэлжлэн сэргэж, экспортын хөнгөлөлтийн татвар ноднингийн мөн үеийнхээс 207.8 тэрбум юань илүү буцаасан нь 18.2 хувиар нэмэгдсэн үзүүлэлт болж, гадаад худалдааны экспорт тогтвортой хөгжихийг хүчтэй ахиулсан байна. Тээврийн хэрэгслийн худалдан авалтын татвар 30 гаруй хувиар буурчээ.

Оны эхний найман сард Хятадын улсын төсвийн зарлага өсөн нэмэгдэж, иргэдийн амьжиргаа зэрэг гол чухал салбаруудын зарлагыг үр дүнтэй баталгаажуулсан байна.





\Уртнасан\