Одоогоос 91 жилийн өмнөх энэ өдөр “9.18”-ны хэрэг хувьсал дэгдсэн байдаг. Өнөөдөр Японы түгэмгийлэлийг эсэргүүцсэн Зүүн Хойдын нэгдсэн армийн дурсгалын музей Японы армийн Хятадыг түрэмгийлсэн бас нэгэн баттай баримт болох эргэдэг буудлагын хяналтын гэрэл зургийн машиныг анхдагч удаагаа дэлгэн үзүүлжээ.
Эргэдэг буудлагын хяналтын гэрэл зургийн машины урт нь 97 см, амсарын диаметр нь 8.3 см, аманд нь камерын линзийг суулгасан бөгөөд энэ бол Хятадыг түрэмгийлсэн Японы армийн хуурай замын цэрэг армийн нисэх хүчин буудлагын сургуулилт, байлдааны үеэр ашигласан хэрэгсэл юм.
Японы түрэмгийллийг эсэргүүцсэн Зүүн Хойдын нэгдсэн армийн дурсгалын музейн захирал Лю Чянминь хэлэхдээ: Агаарын их буу, агаарын пулемётаар буудах үед энэ эргэдэг “гэрэл зургийн буу” нь нэгэн зэрэг ажиллаж эхэлдэг, агаарын их буу болон агаарын пулемётын сумыг даган мөрддөг тул иймэрхүү буудлагын эцэсийн үр дүнг харж болдог гэж танилцуулсан байна.
Энэхүү түүхэн дурсгалт зүйлийг 1996 онд нэгэн оршин суугч хандивлажээ. Өмнө нь энэ хэрэгслийг Харбиний гэр хорооллын бүс дэх Хятадыг түрэмгийлсэн Японы армийн 731-р ангийн лагерийн бүсийн ойролцоогоос олсон байв.
Японы 731-р ангийн лагериас нисэх хүчний цэргийн сургуулилтад ийм хэрэгсэл ашигласныг илрүүлсэн, гэхдээ тэр нь ердийн дайн байлдаан байв уу, эсвэл бактерийн дайны үр дүнд ажиглалт хийж байсан уу гэдгийг цаашид гүнзгий судлах шаардлагатай байна гэж Лю Чянминь хэлжээ.
\Уртнасан.\