Ван И НҮБ-ын холбогдох арга хэмжээнд оролцоно
2022-09-18 12:19:06
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин 17-нд хэлэхдээ, Төрийн зөвлөлийн гишүүн, ГХЯ-ны сайд Ван И есдүгээр 18-25-ны өдрүүдэд НҮБ-ын ерөнхий ассамблейн 77-р чуулганы ерөнхий хэлэлцүүлэгт оролцоно. Энэ хугацаандаа тэрээр  "Дэлхийн хөгжлийн санаачилгын анд нөхдийн бүлгийн" сайд нарын хурлыг даргалж, БРИКС-ийн гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нарын уулзалт, Хятад улс болон Латин Америк тивийн нэгдмэл цогцын өнгөрөгч одоогийн ба бэлтгэл даргалагч орон, мөн Карибын тэнгисийн бүсийн орнуудын нэгдмэл цогцын даргалагч орны гадаад харилцааны сайд нарын яриа уулзалт зэрэг арга хэмжээнд оролцоно. Үүний зэрэгцээ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, НҮБ-ын ерөнхий ассамблейн 77-р  чуулганы Ерөнхийлөгч, зарим орны төлөөлөгчдийн тэргүүн, Гадаад хэргийн сайд нартай хоёр талын уулзалт хийнэ гэжээ.