Синьхуа агентлагийн мэдээ: Есдүгээр сарын 18-нд Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин хэлэхдээ, ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Төв хорооны Гадаад харилцааны газрын дарга Ян Жечи болон ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүн, Төв Хорооны Нарийн бичгийн дарга нарын газрын нарийн бичгийн дарга, Төвийн улс төр хууль зүйн хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Гүө Шэнкүний урилгаар, ОХУ-ын Аюулгүйн зөвлөлийн нарийн бичгийн дарга Н. П.Патрушев есдүгээр сарын 18, 19-нд Хятад улсад хүрэлцэн ирж, Хятад Оросын стратегийн аюулгүй байдлын 17 дахь удаагийн зөвшилцөл, Хятад Оросын хууль сахиулах аюулгүй байдлын хамтын ажиллагааны механизмын 7-р хурлыг зохион байгуулна гэжээ.