Оросын үр тариа, бордоог экспортлохыг дэмжин ажиллаж байна
2022-09-18 17:23:31
Share
Share this with Close
youtube WeChat

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш саяхан Оросын Мэдээний агентлагт өгсөн тусгай ярилцлагадаа, НҮБ нь Оросын үр тариа, бордооны экспортод тулгарч буй саад бэрхшээлийг арилгахын тулд шаргуу ажиллаж байгаа бөгөөд Европын олон боомтууд НҮБ-д эерэг дохио илгээсэн гэж мэдэгджээ. 

Антонио Гутерриш 17-ны өдөр Оросын Мэдээллийн агентлаг буюу РИА Новости-д тусгай ярилцлага өгөхдөө, Оросын үр тариа, бордооны экспорт нь зах зээлийн хомстлыг арилгахад туйлын чухал ач холбогдолтой учраас эдгээр экспортод нөлөөлж буй бүх саад тотгорыг арилгах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд бид шаргуу ажиллаж байна гэжээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өмнө нь хэлэхдээ, Орос, Украин нь  НҮБ, Турктэй хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортын талаар тусбүр тохиролцоонд хүрсний дараа Украины боомтуудаас экспортолсон үр тарианы дөнгөж 3%-ийг нь ядуу орнууд руу тээвэрлэжээ. Үүний зэрэгцээ зөвхөн Европын холбооны орнууд л Оросын бордоог худалдан авах боломжтой. Одоогийн байдлаар, Орос нь Европын боомтоор Ази, Африк, Латин Америкийн орнуудад бордоо экспортлох боломжгүй хэвээр байна гэсэн юм.