ШХАБ нь дэлхийн энх тайван хөгжлийг эерэг энергиэр сэлбэж байна
2022-09-18 10:37:00
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 16-ны өдөр Хятад улсын дарга Ши Жиньпин ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн 22-р хуралдаанд хэлсэн үгэндээ: “Өнгөрсөнд бид Шанхайн үзэл баримтлалаар томоохон амжилтад хүрсэн бол ирээдүйд мөн Шанхайн үзэл баримтлалаар урагшилна.” хэмээн ШХАУ-ын хөгжиж өргөжсөн таван талын туршлагыг дүгнэсэн бөгөөд “Шанхайн үзэл баримтлал” нь ШХАБ-ын амьжиргааны хүчин, урт хугацааны туршид баримтлах ёстой үндсэн журам юм гэжээ. Тэрбээр мөн улам нягт харилцаатай ШХАБ-ын хувь заяаны нэгдмэл цогцыг байгуулах тухай таван талт санал санаачилгаа дэвшүүлсэн байна.

“Улс төрийн итгэлцэл, харилцан ашигтай хамтын ажиллагаа, эрх тэгш харилцах, нээлттэй багтаамжтай байх, тэгш байдал шударга ёсыг баримтлах” -ыг эрхэмлэдэг ШХАБ ерөөсөө улс төрийн бүлэглэл бүрдүүлэхгүй, үзэл суртлын сөргөлдөөн үүсгэхгүй, том нь жижгээ хүчирхэг нь сул буурайгаа дарамтлахгүй, жинхэнэ олон талт үзлийг баримталсаар ирсэн юм.

Энх тайван, хөгжил, итгэлцэл, засаглалын хомстолд орж буй өнөөдрийн дэлхий ертөнцөд “Шанхайн үзэл баримтал” болон ШХАБ-ын хөгжлийн замнал дахь таван талын туршлага нь цаг эриний “Ховор эрдэнэ” болж байгаа бөгөөд олон улсын хамтын нийгэмлэгийн өрсөлдөөн сорилтыг даван туулахад гүнзгий сэнхрүүлэг өгсөн юм.

Катарын их сургуулийн Олон улсын харилцааны дээд сургуулийн профессор Кайл.Дибат хэлэхдээ, Ши Жиньпин даргын дахин нотолсон "Шанхайн үзэл баримтлал" нь Хятад болон бусад гишүүн орнуудын энх тайван, харилцан итгэлцэл, хамтын ажиллагааны зарчим учраас илүү олон улс орнууд ШХАБ-д нэгдэх хүсэлтэй байна гэжээ. Орос-Тажикславын их сургуулийн профессор Гузель. Меткинова хэлэхдээ, бүх улс орон "Шанхайн үзэл баримтлал"-ыг дээдэлж, бие биетэйгээ ойртохыг хичээх л юм бол дэлхий ертөнц илүү тайван байх болно гэжээ.
Хятад улс ШХАБ-ыг үүсгэн байгуулагч орны хувьд ШХАБ-ын тогтвортой байдал, урт хугацааны хөгжлийн төлөө төлөвлөгөө гаргаж, үйл ажиллагаа өрнүүлсээр байгаа юм. Энэ удаагийн арга хэмжээнд мөн ШХАБ-ын цаашдын хөгжлийн талаарх Хятад улсын санал санаачилгыг дэвшүүлжээ.

Улс төрийн аюулгүй байдлын салбарт гадаадын хүчин “Өнгөт хувьсгал” дэгдээж, улс орнуудын дотоодын үйл хэрэгт хөндлөнгөөс оролцохоос сэргийлэх ёстойг Хятад улс санал болгожээ.

Ажил хэрэгч хамтын ажиллагааны талаар Хятад улс “Бүс ба зам”-ыг хамтран бүтээн байгуулах санаачилгыг улс орнуудын хөгжлийн стратеги, бүс нутгийн хамтын ажиллагааны санаачилгатай уялдуулахыг уриалсан бөгөөд улс орнуудын хамтын ашиг сонирхлын төлөө бодитой хүчин чармайлт гаргахад бэлэн буйгаа илэрхийлжээ.

“Шанхайн үзэл баримтлал”-ыг эрхэмлэдэг талуудын хүчин чармайлтаар ШХАБ нь бүс нутгийн аюулгүй байдал, дэлхий нийтийн энх тайван, хөгжилд илүү их хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна.