НҮБ тогтвортой хөгжлийг санаачилав
2022-09-19 09:56:29
Share
Share this with Close
youtube WeChat

НҮБ-ын Ерөнхий ассамблейн дээд хэмжээний хурал удалгүй болох гэж буйтай холбогдуулан, НҮБ-ын Нью-Йорк дахь төв байранд сүүлийн үеэс ханын зураг, гэрлийн шоу зэрэг үзүүлбэр зохион байгуулж, тогтвортой хөгжлийг дэмжиж байна.

НҮБ-ын төв байрны номын сангийн барилгын гадна 400 хавтгай дөрвөлжин метр талбайг хамарсан аварга том ханын зургийг байрлуулжээ. Зураачийнх нь тайлбарлаж байгаагаар, уг зурагт нэгэн эцэг тогтвортой хөгжлийн ач холбогдлыг эх дэлхийн үр хүүхдүүдэд өвлүүлэн үлдээхийн чухлыг онцолсон бөгөөд уг ханын зургийг НҮБ-ын төв байранд гурван сарын турш дэлгэн үзүүлэх ажээ. Түүнчлэн энэ сарын 17-ны өдөр НҮБ мөн тогтвортой хөгжлийн зорилтыг сурталчлах зорилгоор, гэрлийн шоу зохион байгуулж, дэлхий нийтээрээ тогтвортой хөгжлийн төлөө нэгдэхийг уриалжээ.

НҮБ-ын Ерөнхий ассамблейн 77-р чуулганы ерөнхий хэлэлцүүлэг есдүгээр сарын 20-нд Нью-Йорк хотноо болох юм байна.