Хятадын Хөдөө аж ахуй, хөдөө тосгоны яамны сүүлийн үеийн мэдээгээр, улсын хэмжээнд 11 сая 300 мянга гаруй га талбайгаас үр тариа хурааж, 13.3 хувийн гүйцэтгэлтэй байна. Баруун өмнөд бүс нутагт ургацын талаас илүү хувийг, Хөх мөрний дунд ба доод урсгал болон Хятадын өмнөд хэсэгт ургацын 20 хувь, баруун хойд бүс нутагт ургацын 10 гаруй хувийг, зүүн хойд болон Хуан Хуайхай бүсэд бага хэмжээний ургац хураасан байна.
Хятад улсад хөдөө аж ахуйн даатгалын төрлүүд олширч, байгалийн каучук, тосны ургамал зэрэг тус салбар дахь өргөн хэрэглээний16 бүтээгдэхүүн болон орон нутгийн давуу талыг шингээсэн 60 гаруй онцлог бүтээгдэхүүнийг хамраад байна.