Хятад-Ази Европын 7 дахь удаагийн экспо энэ сарын 19-22-ны өдрүүдэд Шиньжяны олон улсын хурал үзэсгэлэнгийн төвд болж байна. Энэ удаагийн экспо нь "Ирээдүйн төлөө хамтран зөвлөлдөж, хамтран бүтээж, хамтдаа хуваалцаж, хамтран ажиллая" уриан дор онлайн болон офлайн хэлбэрээр зохиогдож байна.
Офлайн үзэсгэлэнд хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаа болон олон улсын бараа бүтээгдэхүүний худалдааны тусгай талбай гаргаж, дижитал, шинэ технологийн тоног төхөөрөмж, олон нийтийн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх болон эрүүл мэнд, соёл жуулчлал, спортын салбар, эрчим хүч, ногоон барилгын материал, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, хүнсний бүтээгдэхүүн, нэхмэл эдлэл, хувцас, машин, тоног төхөөрөмж болон тусгай тээврийн хэрэгсэл зэрэг найман салбар нийт 2101 лангуу ажилуулжээ. Үзэсгэлэнд дотоодын 24 муж, Шиньжяны үйлдвэрлэл, барилгын корпус болон Шиньжяны 14 жөү, хотоос нийт 861 аж ахуйн нэгж оролцож байна.