Энержи Чайна Гэжоуба компанийн барьж буй дэлхийн хамгийн том усан цахилгаан станц болох Байхэтаны 13-р цогцолбор 72 цагийн туршилтыг амжилттай давж, албан ёсоор ашиглалтад орлоо. Ингэснээр, Байхэтан усан цахилгаан станцын баруун эрэгт байрлах цогцолборын талаас илүү хувийн гүйцэтгэл дуусчээ.
Байхэтань усан цахилгаан станц нь Сычуань мужийн Ниннан сянь болон Юннань мужийн Цяожя сяний уулзвар дахь Жинша гол дээр байрладаг бөгөөд нийт 16 сая киловаттын хүчин чадалтай, дэлхийн хамгийн том, техникийн хувьд хамгийн хэцүү усан цахилгаан станцын төсөл юм.
Байхэтань усан цахилгаан станц ашиглалтад орсоноор жилийн дундаж эрчим хүчний үйлдвэрлэл 62 тэрбум 443 сая кВт цаг хүрч, 75 сая орчим хүний өдөр тутмын цахилгаан эрчим хүчний хэрэглээг хангах боломжтой бөгөөд энэ нь жилд 19,68 сая тонн стандартын нүүрс, 51,6 сая тонн нүүрстөрөгчийн давхар ислийн ялгаралт хэмнэж байгаатай тэнцэх юм.