Хятад улсын эдийн засаг бүхэлдээ сэргэн хөгжиж байна
2022-09-19 18:51:04
Share
Share this with Close
youtube WeChat

Есдүгээр сарын 19-нд хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр Хятадын Үндэсний хөгжил өөрчлөлтийн хорооны холбогдох албан тушаалтан хэлэхдээ: Гол гол индексүүдээс харахад Хятад улсын эдийн засаг бүхэлдээ сэргэн хөгжих чиг хандлагаа хадгалав гэжээ.

Эн түрүүнд, үр ашигтай хөрөнгө оруулалт өргөжжээ. Сүүлийн нэг сарын хугацаанд үр ашигтай хөрөнгө оруулалтыг ахиулах чухал төслийн зохицуулалтын механизмын хэрэгжилтийн дагуу холбогдох салбарууд үр ашигтай хөрөнгө оруулалтыг түлхэцтэй дэмжиж, эхний бүлэг 300 тэрбум юань бүхий бодлогын шинж чанартай, нээлттэй санхүүгийн хэрэгслийг бүрэн ашиглалтад оруулсан байна.

Хоёрт, зах зээлийн боломжийг алхам алхмаар гаргаж байна. Оршин суугчдын хэрэглээ тогтвортой сэргэж, оны эхний найман сарын нийгмийн хэрэглээний бүтээгдэхүүний жижиглэнгийн борлуулалтын мөнгөн дүнгийн өсөлтийн хурд сөрөг байснаасаа эерэг болсон байна.




\Уртнасан\