Японд 100-гаас дээш настай өндөр настны тоо анх удаа 90,000-ыг давж 90526 боллоо хэмээн Японы Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн халамжийн яамны саяхан нийтэлсэн тоо баримтад дурджээ. Энэ жил өнгөрсөн оныхоос 4016 хүнээр нэмэгдсэнийг тус мэдээлэлд дурдаад энэхүү үзүүлэлт сүүлийн 52 жил дараалан нэмэгдсээр ирснийг онцолжээ. Тэдний дотор эмэгтэйчүүдийн тоо 80161 байгаа нь 89 орчим хувийг нь эзэлж байна.
Японы хамгийн өндөр настай эмэгтэй Осака мужид амьдардаг 115 настан бол хамгийн өндөр настай эрэгтэй нь Хирошима мужид амьдардаг 111 настан юм байна.
Мөн мэдээлэлд япончуудын дундаж наслалт 2021 онд эмэгтэйчүүдийнх 87.57, эрэгтэйчүүдийнх 81.47 байсан тухай дурджээ.