Үйлдвэрлэл нийлүүлэлтийн форум болж байна
2022-09-19 17:49:46
Share
Share this with Close
youtube WeChat

Хятад улсын дарга Ши Жиньпин өнөөдөр Үйлдвэрлэл нийлүүлэлтийн гинжин хэлхээний уян хатан, тогтвортой байдлын тухай олон улсын форумд баярын захидал илгээв.

Ши Жиньпин захидалдаа, "Дэлхийн үйлдвэрлэл нийлүүлэлтийн гинжин хэлхээний уян хатан, тогтвортой байдлыг хамгаалах нь дэлхийн эдийн засгийн хөгжлийг ахиулах хамгийн чухал  баталгаа бөгөөд дэлхийн ард түмний нийтлэг ашиг сонирхолтой нийцдэг. Хятад улс бусад улс орнуудтай хамтран шинжлэх ухаан, технологийн шинэ хувьсгал, үйлдвэрлэлийн өөрчлөлтийн шинэ боломжийг ашиглан, аюулгүй, тогтвортой, саадгүй, үр ашигтай, нээлттэй багтаамжтай, харилцан ашигтай дэлхий нийтийн үйлдвэрлэл нийлүүлэлтийн гинжин хэлхээний тогтолцоог бий болгож, дэлхийн эдийн засгийн эргэлт, хөгжлийг дэмжин, нийтлэг үр өгөөжийг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулахад бэлэн байна" гэжээ. 
Үйлдвэрлэл нийлүүлэлтийн гинжин хэлхээний уян хатан, тогтвортой байдлын тухай олон улсын форум мөн өдөр Жэжянь мужийн Ханжөү хотноо нээлтээ хийсэн юм.