Чехословакийн Коммунист намын Ерөнхий нарийн бичгийн дарга Роман Бласко саяхан Хятадын төв телевизэд тусгай ярилцлага өгөхдөө, "Ши Жиньпин дарга Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын 22 дахь удаагийн хуралд оролцохдоо Казахстан, Узбекистан улсад төрийн айлчлал хийсэн нь маш чухал ач холбогдолтой юм. Түүний айлчлал дэлхийн аюулгүй байдлын эрсдэлийг бууруулах зорилготой дипломат аялал байсны зэрэгцээ стратегийн асар чухал арга хэмжээ байлаа" хэмээн дурдсаныг ССТВ мэдээллээ.
Роман Браско хэлэхдээ, "Энэ нь цар тахал дэгдсэнээс хойш хийж буй Ши Жиньпин даргын анхны айлчлал бөгөөд хамгийн эгзэгтэй түүхэн цаг үед болж байгаагаараа онцлог. Нэгд, энэ удаагийн айлчлал ХКН-ын 20-р их хурлын өмнөхөн болов. Хоёрт, Казахстан улс нь Төв Азийн чухал уулзвар газар бөгөөд хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн томоохон төслүүдийн нэг болох “Бүс ба зам” санаачилгад маш чухал үүрэг гүйцэтгэж байна. Тэрчлэн Орос, Украины мөргөлдөөнд АНУ оролцсоноор, дэлхий нийт эрсдэл, сорилттой тулгарч буй үед хийсэн онцлог айлчлал юм" гэжээ.
Орос-Украины хурцадмал байдал нь АНУ-гаас үүдэлтэй. АНУ даяаршлын үйл явцыг зогсоохын тулд цэрэг, санхүүгийн эх үүсвэрээ нэмэгдүүлж байна. Гэвч энэ бүхэн дэмий хоосон зүйл. Учир нь ам доллар шийдвэрлэх шинжтэй валютын статусаа аажмаар алдаж, Америкийн ноёрхлын эрин үе дуусах нь тодорхой болж байна. Бүс нутгийн аюулгүй, тогтвортой байдлын зангилаа болсон ШХАБ нь энх тайван, тогтвортой, эвсэг зохицонгуй дэлхий ертөнцийг байгуулахад чухал үүрэг гүйцэтгэж, олон улсын шинжтэй хямралыг даван туулахын тулд бүх талын хүчин чармайлтыг зохицуулах үүрэг хүлээж байна гэж Роман Бласко үзсэн байна.