Украин 3.7 сая тонн ХАА-н бүтээгдэхүүн экспортолжээ
2022-09-19 09:55:41
Share
Share this with Close
youtube WeChat

Хар далайн үр тарианы санаачилгыг хэрэгжүүлсэнээс хойш нийт 165 ачааны хөлөг онгоцоор хөдөө аж ахуйн 3 сая 700 мянган тонн бүтээгдэхүүн ачиж, Ази, Европ хийгээд Африкийн орнуудад экспортолсон хэмээн Украины далайн боомтын захиргаа мэдээлсэн байна.

Энэ сарын 18-нд 169 мянга 300 тонн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн ачсан ачааны 10 хөлөг онгоц Украины өмнөд хэсгийн боомтуудаас Африк, Ази болон Европын орнуудыг зорин хөдөлжээ.