Орон нутгийн цагаар есдүгээр сарын 15-нд Олон улсын атомын эрчим хүчний агентлагийн зөвлөл АНУ, Их Британи, Австралийн цөмийн шумбагч онгоцны хамтын ажиллагааны асуудлыг тусгай авч хэлэлцсэн юм. Уг агентлагийн гишүүн орнууд дөрөв дэх удаагийн зөвшилцлийн дүнд албан ёсны сэдвийн хувиар тусгайлан авч хэлэлцэхээр шийдвэрлэж, АНУ, Их Британи, Австрали гурван орны ухаан гаргаж, тохиролцоонд хүрэх гэсэн оролдлогыг нь цуцалсан байна. Зөвшилцлийн үед Хятад улс нь АНУ, Их Британи, Австралийн цөмийн шумбагч онгоцны хамтын ажиллагааны “Долоон том асуудал”-ыг илчилж, цагийн урсгалтай сөргөлдөн, цөмийн зэвсэг үй олноор түгээх аюултай үйлдэл үйлдэж буй гэрч баримтыг нь ёс зүйтэй ил болгосонд тус агентлагийн гишүүн орнууд анхаарлаа хандуулжээ.
Жилийн өмнөх яг энэ өдөр АНУ, Их Британи, Австрали дэлхий нийтийн эсэргүүцлийг үл харгалзан "Окусын" жижиг бүлэг байгуулсан бөгөөд гол нь АНУ, Их Британи нь Австралид туслан дор хаяж 8 цөмийн шумбагч онгоцыг байгуулж өгөхөөр төлөвлөж байжээ. Үүний төлөө Австрали нь Францтай байгуулсан 90 тэрбум австралийн долларын үнэ бүхий ердийн хөдөлгүүртэй 12 шумбагч онгоцны гэрээгээ цуцалсан юм. Ингэснээр Францчууд тэднийг “урвагч”, “худалч” хэмээн буруушаажээ.
Энэ нэг жилийн турш АНУ, Их Британи, Австрали цөмийн шумбагч онгоцны талаар хамтран ажиллахыг олон улсын хамтын нийгэмлэг хатуу зэмлэн буруушааж, эсэргүүцсээр ирсэн юм. Гурван талын хамтын ажиллагаанд холбогдсон цөмийн зэвсгийн материалыг шилжүүлэхийн үндсэн шинж чанар нь цөмийн зэвсгийг үй олноор түгээх явдал учраас дэлхийн аюулгүй байдалд ноцтой заналхийлнэ хэмээн шинжээчид үзжээ.
АНУ, Их Британи болон Австрали нь “Цөмийн зэвсгийг үй олноор үл түгээх гэрээ”-ний гэрээлэгч орнууд учраас цөмийн зэвсгийг үй олноор түгээхгүй үүрэг хариуцлагаа ухамсарлан хүлээх ёстой. Цөмийн шумбагч онгоцны хамтын ажиллагаа нь Олон улсын атомын эрчим хүчний агентлагийн гишүүн орнуудын зөвшөөрлийг авах шаардлагатай юм. Олон улсын хамтын нийгэмлэгийн зэмлэл эсэргүүцлийг үл тоомсорлон албаар үйл ажиллагаагаа өрнүүлж байгаатай нь холбоотойгоор Хятад улс оршиж буй долоон талын асуудал, цөмийн зэвсэг түгээх үндсэн шинж чанарыг нь энэ удаа илчилжээ.
Эдгээр асуудал нь ерөнхийдөө хоёр төрөл байдаг. Нэгдүгээрт хүмүүсийн чихийг бөглөж, харааг халхлан, ухагдахууныг балархай болгох аргаар цөмийн зэвсгийг түгээх “Гэм буруу”-гаа нуухыг оролдож байна. Хоёрдугаарт улс төрийн барьцаа хийж, ОУАЭХА-ийн Нарийн бичгийн дарга нарын газар болон ерөнхий захирлыг ашиглан, гэм буруугаа цагаатгахыг оролдож байна.
Олон улсын атомын эрчим хүчний агентлагийн холбогдох гэрээний дагуу, Нарийн бичгийн дарга нарын газар болон ерөнхий захирал ч гишүүн орнуудын зөвшөөрөлтэйгөөр ажиллах ёстой юм. АНУ, Их Британи, Австралийн цөмийн шумбагч онгоцны хамтын ажиллагааны асуудлыг гишүүн орнууд бүрэн эрхт орны хувиар шийдэх ёстой. Энэ гурван орон өөрөө эзэн мэдэх нь агентлагийг дотоодод нь хагалан бутаргаж байгаа хэрэг юм.
АНУ, Их Британи, Австрали “Цөмийн эрчим хүчийг хуваалцах” нэрээр Ази Номхон далайн бүсэд уршиг тарихыг олон улсын хамтын нийгэмлэг хүлээн зөвшөөрөхгүй.