Хятадын төлөөлөгч энэ сарын 19-ний өдөр хуралдсан НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 51-р чуулган болон Ардчилал, шударга ёсны талаарх олон улсын дэг журмын бие даасан шинжээчдийн яриа хэлэлцээнд үг хэлж, дэлхийн аюулгүй байдлын санаачилга, олон ургальч үзлийг талуудад уриалав.
Хятадын төлөөлөгч хэлэхдээ, "Олон ургальч үзэл бол өнөөгийн олон улсын тогтолцоо, дэг журмын гол баримтлал төдийгүй энх тайвныг сахин хамгаалах, хөгжлийг ахиулах үр дүнтэй арга зам юм. Олон улсын хамтын нийгэмлэг жинхэнэ олон талт үзлийг хамгаалан хэрэгжүүлж, ноёрхогч болон бүлгийн улс төрийг хамтдаа эсэргүүцэж, ганц талын хориг арга хэмжээг эсэргүүцэх ёстой. АНУ зэрэг барууны зарим орнууд улс төрийн зорилгоор бусад орны эсрэг зохиомол мэдээлэл тарааж, хүний эрхээр халхавчлан бусдын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож, ганц талын албадлагын арга хэмжээг дураар хэрэгжүүлж байгаа нь “НҮБ-ын дүрэм”-ийн зорилго болон зарчмыг зөрчиж, олон ургальч үзлийг боомилж, тогтсон хэм хэмжээг ноцтой эвдэж байна. Олон улсын хамтын нийгэмлэг ийм зоргоор үйлдлийг хамтдаа эсэргүүцэж, хүний эрхийн асуудлыг улстөржүүлж байгаа хууль бус хандлагыг эсэргүүцэх ёстой" гэжээ.