Хятадын ГХЯ-ны хэвлэлийн
төлөөлөгч Ван Вэньбинь энэ сарын 20-ны өдөр хийлгэсэн ээлжит хэвлэлийн бага
хурал дээр хэлэхдээ, Хятад улс Америкийн цэргийн хилийн чанад дахь оролцооны
статистик мэдээг анхааралдаа авсан. АНУ "дүрэмд суурилсан олон улсын дэг журмыг"
хүндэтгэж, сахин хамгаална гэж удаа дараа мэдэгдсээр боловч үнэн хэрэгтээ байдал
эсрэгээрээ гэдгийг эдгээр тоо баримт харуулж байна гэжээ.
Америкийн эрэн сурвалжлах чөлөөт сэтгүүлч Бенжамин Нортон саяхан АНУ-ын Конгрессын судалгааны албаны тоо баримтыг иш татан мэдээлэхдээ, 1798-2022 онд тус улс 469 удаа бусад орны дотоод үйл хэрэгт "цэрэглэн орсон" бөгөөд хүйтэн дайн дуусахаас өнөөг хүртэлх 30 жилд 251 удаагийн цэргийн үйл ажиллагаа явуулсан нь түүний өмнөх 190 жилийн турших нийт тоотой тэнцэж байна гэжээ. АНУ-ын армийн оролцоо нь дэлхийн ихэнх улс орнууд, тэр дундаа Латин Америкийн бараг бүх улс, Африк тивийн ихэнх улс орнуудыг хамарч байгааг тус тайланд дурджээ.