Хятадын зуны хураалт, үр тарианы худалдааны ажил үндсэндээ дуусаж, ургацын хэмжээ ч сүүлийн жилүүдийн уламжлалаар өсөн нэмэгдсэн дүнтэй байна хэмээн Улсын нөөцийн газраас мэдээллээ.
Тавдугаар сарын сүүлчээр үр тариаг шинээр зах зээлд нийлүүлснээс хойш буюу зуны улирлын оргил үед үр тарианы худалдан авалт тогтвортой, эмх цэгцтэй явагджээ. Есдүгээр сарын 15-ны байдлаар, тариалалтын гол бүсээс 61.8 сая тонн үр тариаг худалдан авсан нь өнгөрсөн жилийн мөн үеэс 880 мянган тонноор нэмэгдсэн байна. Энэ нь 55 сая 40 мянган тонн улаан буудай, 5 сая 890 мянган тонн усан тутарга юм.
Хятадын үндэсний статистикийн газрын мэдээлснээр, энэ жил 135 сая 760 мянган тонн улаан буудайн ургац авсан нь өнгөрсөн жилийн мөн үеэс 1 сая 290 мянган тонноор нэмэгдсэн бол, 28 сая 120 мянган тонн усан тутаргын ургац авсан нь 110 мянган тонноор нэмэгджээ.