НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулганы дээд хэмжээний уулзалт эхэлж байгаа энэ үед НҮБ Нью-Йорк дахь төв байрандаа "Тогтвортой хөгжлийн зорилт" хэмээх тусгай арга хэмжээг энэ сарын 19-нд зохион байгуулав. Энэ нь 2030 он хүртэлх мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд туслах зорилготой юм. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш хурлын үеэр хэлсэн үгэндээ, улс орнууд шуурхай арга хэмжээ авч, энх тайван, эв нэгдлийн замаар хямралыг зохицуулж, дэлхийг зөв гольдролд нь оруулахыг уриалж байна гэжээ.
Гутерриш хэлэхдээ, "Одоогоор дэлхий даяар мөргөлдөөн та уур амьсгалын гамшиг, үл итгэлцэл ба хагарал, ядуурал, тэгш бус байдал ба ялгаварлан гадуурхалт, хүнс, эрчим хүчний үнийн өсөлт, ажилгүйдэл ба орлогын бууралт, орон гэргүйдэл ба шилжилт хөдөлгөөн, цар тахал, санхүүгийн хүртээмжгүй байдал зэрэг асар хүнд хямрал нүүрлэж байна. Эдгээр нь өнгөрсөн үеийнхний үзэж мэдрээгүй хямрал юм" гэжээ.
Гутерриш мөн байгаль орчноо хамгаалах, уур амьсгалын асуудлыг зохицуулах, дэлхийн биологийн төрөл зүйлийн тогтолцоог дэмжих, улс орон бүрт сэргээгдэх эрчим хүчний өөрчлөлтийг эхлүүлэх, тэрчлэн хөгжиж буй орнууд энэхүү өөрчлөлтийг хийж, уг өөрчлөлтөд дасан зохицоход нь дэмжлэг үзүүлэх зэргийг уриалав.