Польш, Америк, Их Британийн олон мянган цэрэг Польшийн зүүн хэсэгт "Баавгай-22" нэртэй цэргийн сургуулилт хийж байгаа талаар тус армийн 18-р механикжсан дивизийн хэвлэлийн төлөөлөгч Пржемыслав Липчински өчигдөр мэдээлэв.
Тэрбээр "Сургуулилтын үеэр хуягт хүчнүүд жинхэнэ сумаар харвах ба Польшийн "Ирвэс", Америкийн "Абрамс", Британийн "Челленжер" танкууд хамтран байлдах болно" гэжээ.
Липчинскийн хэлснээр, энэ удаагийн сургуулилалтын гол зорилго нь Польшийн Люблин хотод байгаа 19-р механикжсан бригад болон Вомза дахь 18-р ложистикийн дэглэм НАТО-гийн байлдааны бэлэн байдлын үнэлгээний (CREVAL) гэрчилгээ авахын төлөө юм байна. Энэ удаагийн сургуулилт есдүгээр сарын 23-ныг хүртэл үргэлжилнэ.