“Бидэнд авч хэлбэл бүх юм дууссан” хэмээн ярьсан Мексикийн нэгэн ээж өнөөдрийг хүртэл гаслан зовлонгийн дунд өнгөрүүлсээр юм. Түүний хүү Мисэл энэ оны зургадугаар сард Америкийн Техас муж улсын Сан Антонио хотод гарсан цагаач иргэний нэгэн харсалтай хэргийн үеэр нас баржээ. Тухайн үед энэ эмгэнэлтэй хэргийн улмаас 50 хүн амиа алдсан юм.
Латин Америкийн иргэд хойшоо цагаачлахдаа хүн бүгд Америкт очиж амжилтад хүрэх “хүсэл мөрөөдөл”-ийг сэтгэлдээ тээдэг. Гэтэл тэдний энэ сонголт санаанаас гадуур нэгэн “буцалтгүй” аян болж хувирсан юм. 2021 оны аравдугаар сарын 1-нээс одоог болтол нийт 782 цагаач иргэн Америк, Мексикийн хил давахдаа амиа алдсан бөгөөд нас барагсдын тоо шинэ тэмдэглэлд хүрч, энэ оны есдүгээр сар гэхэд л 30 гаруй цагаач иргэн амиа алдсан хэмээн Америкийн Гаалийн болон хилийн хамгаалалтын товчооны албан тушаалтан хэлснийг АНУ-ын Фокс суваг энэ сарын 18-нд мэдээлсэн байна. Энэ оны эхээр Олон улсын цагаачлалын байгууллага Америк, Мексикийн хилийг дэлхийд хамгийн аюултай цагаачлалын маршрутаар жагсаажээ.
Латин Америкийн цагаач иргэдийн асуудлыг шийдвэрлэхийн тулд АНУ-ын засгийн газар цөөн бус арга хэмжээг авсан. Жишээлбэл өндөр үнэ зарцуулан хилийн хана барьж, Латин Америкчуудад “ойн чоно” хэмээгдсэн арван мянга гаруй цагдаа хөдөлгөсөн юм. Гэтэл цагаач иргэдийн тухай хямрал намжаагүй, цагаач иргэд амиа алдсан хэрэг улам олон гарсаар байна.
Асуудал уулаасаа хэрхэн үүссэнийг харахад, Латин Америкийн цагаач иргэдийн асуудал бол АНУ олон жилийн туршид “Монрогийн үзэл”-ийг хэрэгжүүлэн Латин Америкийн дотоод засаглалд гар дүрсний үр дагавар юм. Мексикийн ерөнхийлөгч Лопес Обрадор, цагаач иргэд нутгаа орхин цагаачилж байгаа нь амьдрал ядуу, хөдөлмөр эрхлэх завшаан боломж бага байгаагаас шалтгаалж байна, Америкийн тал хэрэв цагаач иргэд орохыг хүсэхгүй байгаа бол Төв Америк тивийн орнууд эдийн засгаа хөгжүүлэхэд туслах ёстой гэж өмнө нь хэлж байсан юм. Гэтэл энэ талаар АНУ ярихын төдийгөөс биш харин бодит зүйл огт бүтээгээгүй. Лопес Обрадор энэ оны тавдугаар сард хэлсэн үгэндээ: 4 жил үргэлжилсэн хэлэлцээний явцад АНУ-ын зүгээс Төв Америк тивийн орнуудын хөгжилд ямар ч хөрөнгө санхүүжилт хийгээгүй гэж гомдолтой ярьжээ.
Бодит байдлын хувьд цагаачлалын эмгэнэлтэй явдал гарсан нь АНУ-ын цагаачлалын тухай эмх замбараагүй бодлоготой шууд холбоотой юм. Д.Трампын засгийн газрын үед цагаачлалын тухай хатуу бодлого гаргаж, Америк Мексикийн хилд тусгаарлалтын хэрэм байгуулсан. Харин одоогийн ерөнхийлөгч Жо Байден тушаалд орох үедээ цагаачлалын тухай хуульд бүх талын нэмэлт өөрчлөлт оруулна хэмээн амласан боловч одоог болтол үр дүнд хүрээгүй байна. Д.Трампын үед хэрэгжүүлсэн “Мексикт нь байлгах” бодлогыг ноднингийн арван хоёрдугаар сард дахин сэргээж, Төв Америк тивийн цагаач иргэдийг дахин Мексикийн хилд нь буцааснаар Америк Мексикийн хил дэх цагаач иргэдийн асуудал улам даамжирчээ. АНУ-ын Төрийн департаментын зөвлөх асан Криш Омара Вигнаража хэлэхдээ: Цагаач иргэдийн тухай АНУ-ын буруу бодлого нь эмгэнэлтэй явдлуудад дийлэнх хариуцлагыг хүлээх ёстой, АНУ хүмүүнлэгийн орогнол олгох систем, эсвэл цагаачлалын тухай үр дүнтэй конвенцыг байгуулаагүй тул аймшигтай, уул нь зайлсхийж болох байсан хүний амь насны хохирол үүсгэж байна гэжээ.
Түүнчлэн АНУ-ын улс төрийн туйлшралын нөхцөл байдалд, цагаачлалын асуудал нэгэнтээ хоёр намын хүч үзэлцэх улс төрийн багаж хэрэгсэл болж хувирчээ. Ялангуяа Америкийн дунд хугацааны сонгууль дөхөхийн хэрээр Америкийн улс төрчид цагаач иргэдийн асуудал дээр нэг талаар зүйл бүрийн хуурмаг амлалт хийсээр байгаа боловч нөгөөтэйгүүр цагаач иргэдийг нөгөө талдаа “төвөг саад учруулах” арга хэрэгсэл болгож байна. Энэ он гарснаас хойш Бүгд найрамдах намын харъяалалтай зарим муж улсын дарга нар цагаач иргэдийг Ардчилсан намынхан гол эрх барьж буй газруудад олон удаа шилжүүлэн хүргэж, Жо Байдены засгийн газрын цагаачлалын тухай бодлогыг эсэргүүүцэж буйгаа тусгажээ. Нам хоорондын зөрчил маргааны дунд эдгээр цагаач иргэдийг бөмбөг шиг нааш цааш нь өшиглөж, цагаач иргэд ядаж хаана очуулах гэж байгааг ч мэдэхгүй, хоол байр нь ч баталгаагүй байдаг. Тэдний хүний эрхийг Америкийн улс төрчид хэрэггүй цаас мэт орхин хаяж байна.
АНУ-ын хууль сахиулагчид морь унаж Гайтийн цагаачдыг хөөсөн, Латин Америкаас ирсэн хэдэн мянган цагаач гэр бүлийг албаар сарниулсан, ганцаар Америкийн нутаг дэвсгэрт нэвтэрсэн цагаац хүүхдүүдийг барьж хорьсон, маш олон цагаачлагч хүүхдүүдийг байрлуулан төвхөнүүлсний дараа “ор сураггүй болсон” гээд олон жишээг дурдаж болно. Америкийн засгийн газар цагаач иргэдэд хэрхэн хандаж буйн муу муухайг сүүлийн жилүүдэд мэдээллийн хэрэгслийнхэн маш их илчилсэн. Латин Америкийн цагаачдын хувьд авч хэлбэл, Америкт очих мөрөөдөл нь “Америк дахь хар дарсан зүүд” болж хувирсан юм. Энэ нь яг нэгэн цагт Лос Анжелес Таймс сонины тоймч Жэйн Герреро Аризона муж улсын хилийн шугамаар алхаж явахдаа хэлсэнчлэн, “АНУ-ын хил асар том булш болсон” байна.
\Уртнасан\