Зандагийн явар уул нь Хятадын Төвөдийн Али бүсийн Занда сяний нутаг дэвсгэрт оршдог бөгөөд сая жилийн өмнөх геологийн өөрчлөлтийн улмаас бий болжээ. Зандагийн явар уулын бүс нийт 2464 квадрат км орчим талбайтай. Далайн түвшнээс 3750-4450 метр өндөрт байдаг бөгөөд дэлхийн хэмжээнд геологийн тогтцоор хамгийн нийтлэг , тархац талбайгаар хамгийн том явар уул юм.