Нью-Йорк хотноо НҮБ-ын Ерөнхий ассамблейн 77 дугаар чуулган болж байна. Бүс нутгийн цагаар энэ сарын 19-нд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Амина Мохаммед Хятадын төв радио телевизийн сурвалжлагчид тусгай ярилцлага өгөхдөө, "НҮБ-ын Мянганы хөгжлийн хөтөлбөр дэх ядуурлыг бууруулах зорилтыг биелүүлэх боломжтой. Энэ тухайд Хятадын хүчин чармайлт бидэнд онцгой туршлага болно. Улс орнууд Хятадаас суралцах нь зүйтэй" гэжээ.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Амина Мохамед үргэлжлүүлэн хэлэхдээ, "БНХАУ-ын туршлагаас суралцаж, үр шимийг нь хүртэх боломжтой гэж бодож байна. НҮБ-ын хийж чадах зүйл бол тогтвортой хөгжлийн 17 зорилтын эхнийх болох ядуурлыг арилгахын тулд Хятад улсын амжилтын практикийг дэлхий нийтэд хуваалцах явдал юм" гэжээ. Мөн тэрбээр, "Хүмүүсийг ядуурлаас гаргах гол хүчин зүйлүүд юу вэ? Боловсрол бол нэг зүйл, тэжээллэг хоол хүнс бол өөр нэгэн зүйл. Эдгээр нь Хятадын ядуурлыг арилгасан амжилтын шалтгаан юм. Хамгийн гол нь Хятад улс тэр олон иргэдийг ядуурлаас хэрхэн гаргасныг бид судлах хэрэгтэй хэмээн би бодож байна" гэжээ.