Израилийн Ерөнхий сайд Туркийн Ерөнхийлөгчтэй уулзлаа
2022-09-21 14:45:20
Share
Share this with Close
youtube WeChat

Нью-Йорк хотноо НҮБ-ын Ерөнхий ассамблейн 77-р чуулганд оролцож буй Израилийн Ерөнхий сайд Яир Лапид энэ сарын 20-нд Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдогантай уулзав. Энэ бол 2008 оноос хойш Израилийн Ерөнхий сайд болон Туркийн Ерөнхийлөгч нарын анхны уулзалт юм.


Израилийн Засгийн газрын хэвлэлийн албанаас гаргасан мэдэгдэлд дурдсанаар, Лапид Израиль, Турк хоёрын харилцаа тасралтгүй бэхжиж байгааг нотлоод, Израиль болон бүс нутагт тулгарч буй терроризмын эсрэг тэмцлийн талаар Эрдогантай санал солилцжээ. Мөн хоёр талын удирдагчид Израиль, Туркийн эдийн засаг болон эрчим хүчний хамтын ажиллагаа, бүс нутгийн хөгжлийн асуудлаар ярилцав.


Израиль, Туркийн удирдагчдын энэ удаагийн уулзалт нь хоёр орны харилцаа тасралтгүй сайжирч, Израйль улс Туркт суух элчин сайдаа дөнгөж сая томилсоны дараа болсон юм. Орон нутгийн цагаар энэ сарын 19-ний өдөр Израилийн Гадаад хэргийн яам Элит Лилианыг Туркт суух элчин сайдаар томилсон тухай мэдэгдсэн билээ. 2018 онд хоёр орны харилцаа муудаж, Туркийн Засгийн газар Израилийн элчин сайдыг Туркээс хөөснөөс хойш харилцаа дахин эерэгшиж байгаа нь энэ юм.