Хэрэглээний цахилгаан хэрэгслийн үйлдвэрлэл, борлуулалтаараа дэлхийд тэргүүлдэг Хятад улсын тус салбарын нэмүү өртгийн жилийн дундаж өсөлт 2012-2021 онд 11.6 хувьд хүрч, үйл ажиллагааны орлого 7 их наяд юаниас нэмэгдээд 14.1 их наяд юань боллоо хэмээн Хятадын Аж үйлдвэр, мэдээллийн технологийн яамнаас өчигдөр танилцуулав.
Тухайн салбарын үйлдвэрлэлийн бааз болон дэлхийн томоохон үйлдвэрлэгчдийн OEM компаниудын ихэнх нь Хятад улсад R&D төвүүдээ байгуулдаг юм.