"Өнөөгийн дэлхий ертөнцөд олон туйлт чиг хандлага түгээмэл болжээ. Олон улсын тавцанд ноёрхогч байдлаа хадгалах гэсэн оролдлого хэзээд бүтэлгүйтэх болно" хэмээн ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин хэллээ. Энэ үгийг тэрээр Армен зэрэг орнуудаас Орост суугаа Элчин сайдуудын итгэмжлэх жуух бичгийг хүлээн авах үеэрээ онцолжээ.
Путин хэлэхдээ, "ШХАБ нь дэлхийд цар хүрээгээрээ хамгийн том, хүн ам хамгийн олонтой бүс нутгийн хамтын ажиллагааны цогц байгууллага болсон. Дэлхий нийтээр хүлээн зөвшөөрсөн, олон улсын эрхзүйгээр хэм хэмжээ болгон, эрх тэгш, аюулгүй байдал, харилцан ашигтай хамтын ажиллагааг дэмжиж ажилладаг. НҮБ гол зохицуулах үүргээ гүйцэтгэхдээ олон туйлт үзлийг баримтлах ёстой хэмээн ШХАБ-ын гишүүн орнууд үзэж байна. ШХАБ-ын үзэл санаа нь улам олон улс орныг нэгтгэж, цаашид улс орон, олон улсын байгууллагууд ШХАБ-ын ажилд анхаарал хандуулах болно" гэжээ.