Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь энэ сарын 21-нд болсон хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ: Дэлхийн хөгжлийн санаачилга нь нээлттэй, багтаамжтай түншлэлийн зориг санааг дэмжиж байгаа бөгөөд өндөр хөгжилтэй орнуудыг багтаасан түншүүд санаачилгын хамтын ажиллагаанд оролцон, дэлхийн хөгжлийн үйлс шинэ шатанд ахихыг хамтын хүчээр урагшлуулж, тогтвортой хөгжлийн хөтөлбөр товлосон ёсоор биелэгдэхэд өргөн хүрээний хамтын хүчийг нэгтгэхийг Хятадын тал сайшааж байна гэв.
АНУ-ын зөвлөхүүдийн Стратеги хийгээд олон улсын асуудал судалгааны төв саяхан “Шинэ Дэлхийн хөгжлий санаачилга” онлайн семинарыг зохион байгуулжээ. Зарим мэргэжилтэн уг хурал дээр, Дэлхийн хөгжлийн санаачилга нь НҮБ-ын 2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн мөрийн хөтөлбөрийг түргэтгэн хэрэгжүүлэхээр гараа болгосон бөгөөд дэлхийн хөгжлийн тал бүрийн хүч хамтын хүч болон бүрдэх, хөгжлийн нөөцийн ашиглалт үр ашгийг дээшлүүлэх, хөгжиж буй орнуудтай өөрийн хөгжлийн стратегиа нэн сайтар харилцан ойртуулахад тустай, өрнөдийн орнууд бүх талаар үгүйсгэх ёсгүй, харин Хятад улстай харилцаа холбоо зохицуулалт өрнүүлж, Дэлхийн хөгжлийн санаачилга үнэнхүү үр нөлөө гүйцэтгэхийг баталгаажуулах нь зүйтэй гэжээ.
Ван Вэньбинь асуултад хариулахдаа холбогдох мэргэжилтэн Дэлхийн хөгжлийн санаачилгыг бодитой, шударгаар авч үзэж буйг сайшаажээ.
Ван Вэньбинь хэлэхдээ: “Нэг жилийн өмнөх өнөөдөр Ши Жиньпин дарга НҮБ-ын Ерөнхий ассамблейн 76-р чуулган дээр Дэлхийн хөгжлийн санаачилгыг дурдсан байдаг. Нэг жилийн туршид Дэлхийн хөгжлийн санаачилга нь олон улсын хамтын нийгэмлэгийнхэн хөгжлийн асуудлыг шинээс чухалчлахыг үр дүнтэй урагш ахиулж, тогтвортой хөгжлийн зорилтыг биелүүлэх зорилтод хийсэн амлалтыг шинээс бэхжүүлж, 2030 он хүртэлх мөрийн хөтөлбөртийг түргэтгэн хэрэгжүүлэхэд хэрэгжүүлж болохуйц арга замыг дурдан, хамтын ажиллагааны индрийг байгуулж, хөгжлийн нөөцийг нэгтгэн, хөгжлийн тухай хамгийн тулгамдсан сорилтуудыг зохицуулсан юм. Дэлхийн хөгжлийн санаачилга нь 2030 он хүртэлх мөрийн хөтөлбөрөөр төв болгож, чухал салбаруудын ажил хэрэгч хамтын ажиллагааны төслөөр жолоодлогоо болгон, НҮБ хоорондын харилцаа холбоосыг эрчимжүүлж, НҮБ-ын хөгжлийн системийн үүрэг роллыг чухалчилж, бүс нутаг, дэд бүс нутаг, үндэсний бүлгүүдийн хөгжлийн үйл явцтай хамтын ажиллагааны үр бүтэмжийг нэмэгдүүлэх, тал бүрийн нөөцийг нэгтгэн сайн ашиглах, хөгжиж буй орнуудын хөгжлийн бодит хэрэгцээ шаардлагад нэн сайтар үйлчлэхийг зорьж байна” гэв. \Уртнасан\