Хятад улс цаг уурын салбарт түүчээлж байна
2022-09-21 17:20:16
Share
Share this with Close
youtube WeChat

Европт хэт халуун, Пакистанд үер... Дэлхийн дулаарлын нөлөөгөөр сүүлийн жилүүдэд, ялангуяа энэ жил дэлхий даяар байгалийн гамшиг ойр давтамжтай болж, цаг уурын эрс тэс сорилтуудтой хүн төрөлхтөн нүүр тулсан. Хятадын цаг уурын албаны төлөөлөгч Цаг уурын салбарын хөгжлийн олон улсын форум дээр хэлэхдээ, "Хятад улс нээлттэй хамтын ажиллагааг тасралтгүй ахиулж, дэлхийн цаг уурын салбарын хөгжилд улам их хувь нэмэр оруулахыг хичээнэ" гэжээ. Та бүхэн дэлгэрэнгүй мэдээллийг одоо хүлээн авч сонсоно уу.

"Хөгжлийн стратегиа хуваалцаж, илүү сайн ирээдүйг эрэлхийлье" уриатай цаг уурын өндөр чанартай хөгжлийн олон улсын форум саяхан Хятадын Бээжин хотноо амжилттай болж өндөрлөлөө. Хятадын цаг уурын үндэсний газрын дарга Жуан Гөүтай форум дээр хэлэхдээ, "Хятад улс Дэлхийн цаг уурын байгууллагын албан ёсны гишүүн болсоны 50 жилийн ой энэ онд тохиож байна. Хятад улс бусад орон, ялангуяа "Бүс ба зам"-ын хөгжиж буй орнуудын цаг уурын алба, Олон улсын цаг уурын томоохон агентлагуудтай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлсээр байна.

"Фэнюнь цаг уурын хиймэл дагуулын мэдээллийг Дэлхийн цаг уурын байгууллагын гишүүн 124 улс ашиглаж байна. Хятад улс Дэлхийн цаг уурын байгууллагын бүс нутгийн сургалтын төвийг байгуулж, зөвхөн энэ онд л гэхэд олон улсын 10 мянга гаруй мэргэжилтнийг сургалтад хамруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна".

Тэрээр хэлэхдээ, Хятадын цаг уурын үндэсний газар Бээжин дэх Дэлхийн цаг уурын төвийн салбар, бүс нутгийн сургалтын төв болон бусад газраар дамжуулж Хятадын цаг уурын хөгжлийн туршлага, ололт амжилтыг Дэлхийн цаг уурын байгууллагын гишүүн орнуудтай хуваалцаж, нээлттэй хамтын ажиллагааг тасралтгүй дээшлүүлэн, тухайн салбарын үйлчилгээг сайжруулахад бэлэн байна" гэжээ. Фэнюнь цаг уурын хиймэл дагуул болон "Бүс ба зам санаачилга"-ын хүрээнд цаг уурын хамтын ажиллагааг өргөжүүлж, дэлхийн цаг уурын тулгамдсан асуудлыг хуваалцаж тус салбарт илүү их хувь нэмэр оруулахыг Хятад улс хичээсээр ирсэн.

"Хятадын цаг уурын үндэсний газар Дэлхийн цаг уурын байгууллага болон олон улсын байгууллагуудтай стратеги төлөвлөлтийн талаар хэлэлцээгээ үргэлжлүүлэн эрчимжүүлж, Дэлхийн цаг уурын төвөөр дамжуулан Хятадын цаг уурын мэдээллийг бусад гишүүн орнуудтай хуваалцахад бэлэн байна”.

Хятадын цаг уурын үндэсний газрын Олон улсын хамтын ажиллагааны газрын дарга Зэн Чинь мөн хэлэхдээ, "Ирээдүйд Хятадын цаг уурын үндэсний газар дэлхийн цаг уурын байгууллагын итгэмжлэгдсэн Олон улсын бүс нутгийн төв болон Дэлхийн цаг уурын төвийнхөө үүрэг хариуцлагыг хадгалж, туршлага солилцож, үйлчилгээ үзүүлнэ.

"2035 он гэхэд бид Фэнюнь-5 хиймэл дагуулын үндсэн сүлжээ, гамшгаас урьдчилан сэргийлэх, сааруулах тусгай хэрэгцээнд зориулсан шуурхай хариу үйлдэл үзүүлэх чадвар бүхий 1-3 хиймэл дагуулын ажиглалтын зураг төслийг дуусгах болно. Фэнюнь хиймэл дагуул "Бүс ба зам"-д үйлчлэх үүргийнхээ дагуу "Бүс ба зам"-ын болон хөрш зэргэлдээ орнуудад цаг уурын гамшгаас урьдчилан сэргийлэх, сааруулах үйлчилгээг идэвхтэй явуулна".

Дэлхийн цаг уурын байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Петири Талас хэлэхдээ, "Дэд бүтэц, ажиглалтын нарийн систем, өндөр түвшний тусгай мэргэжилтнүүдтэй Хятадын цаг уурын үндэсний газар нь дэлхийн цаг уурын салбарын тэргүүлэгч агентлагуудын нэг болж, дэлхийн хүлэмжийн хийн хяналтыг ханган ажиллаж, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд чухал хувь нэмэр оруулж байна" гэв. Тэрээр буурай хөгжилтэй орнуудын цаг уурын салбарын чадавхийг бэхжүүлэхэд Хятад улс туслалцаа дэмжлэг үзүүлсээр буй талархал илэрхийлж, тус улс үргэлжлүүлэн дэлхийн цаг уурын байгууллагатай харилцан солилцоо, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, энэ салбарын хөгжилд хувь нэмрээ оруулан, дэвшилтэт технологи, туршлагаа хуваалцана гэдэгт найдаж байна гэжээ.

"Хятад улс дотооддоо онцгой сайн ажилласаны зэрэгцээ дэлхийн цаг уурын салбарын үйл хэрэгт оруулсан хувь нэмэрт бид талархаж байна. Мөн "Бүс ба зам" санаачилгын хүрээнд цаг уурын салбарт Хятад улс хөгжиж буй орнуудад холбогдох мэргэжилтэн, технологи, санхүүгийн дэмжлэг үзүүлэхийг хүсэж байна"