Москвагийн бирж 2022 оны 10-р сарын 3-ны өдрөөс гадаад валютын зах зээл дэх фунт стерлингийн арилжааг зогсооно гэдгээ мэдэгджээ. Үйл ажиллагаагаа түр зогсоосон арилжаанд GBP-RUB болон GBP-USD байна.
Москвагийн бирж үйл ажиллагаагаа түр зогсоож буй шалтгаандаа английн фунтээр тооцоолоход учирч болзошгүй эрсдэл, хүндрэлийг дурджээ. Өмнө нь тохиролцсон арилжаа болон 2022 оны есдүгээр сарын 30-ны өдрөөс өмнө хийгдсэн гүйлгээг хэвийн горимаар гүйцэтгэх юм байна.
Одоогоор зарим гүйлгээг сэргээхээр холбогдох банкуудтай хамтран ажиллаж байгаа бөгөөд үйл ажиллагаагаа сэргээсэн тохиолдолд тусад нь зарлах болно ажээ.