Ковидын шинэ давалгаанд бэлтгэх хэрэгтэй гэв
2022-09-21 16:17:46
Share
Share this with Close
youtube WeChat

Европт ковидын халдвар тархсан хэвээр тул вакцинжуулалтыг үргэлжлүүлж, дараагийн хувилбаруудаас сэргийлэх халдвар хамгааллын ажлаа сайтар хийх хэрэгтэй хэмээн Европын Эм бэлдмэлийн хяналт удирдлагын газар энэ сарын 20-ны өдөр мэдэгджээ.

Тус газрын Вакцины стратегийн судалгааны салбарын дарга Марко Каваллери мөн өдөр болсон онлайн хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, "Сүүлийн хоёр жил дараалан намрын улирал эхлэхтэй зэрэгцэж ковидын халдвар давтагдах үзэгдэл ажиглагдаж байна. Энэ онд ч ийм байдал тохиолдож болзошгүй. Тиймээс сүүлийн хэдэн долоо хоногт ковидын халдварын тохиолдол, нас баралтын тоо буурч байгаа хэдий ч намрын улирал учраас Европын орнууд вакцинжуулалтын ажлаа сайн хийж, тахлын шинэ давалгаанд бэлтгэх хэрэгтэй" гэжээ.

Европын Эм бэлдмэлийн хяналт удирдлагын газрын эрүүл мэндийн ахлах мэргэжилтэн Стивен Тилструп ч тус хэвлэлийн бага хурлын үеэр, "Европт ковидын халдвар дуусаагүй байна. Иймд Европын орнууд вакцинжуулалт, ялангуяа идэвхжүүлсэн вакцинжуулалтыг сайн хийж, Европт тахал цаашид даамжрахаас урьдчилан сэргийлэх хэрэгтэй" хэмээн онцолжээ.