Хятадын нисэгчтэй сансрын нислэгийн төсөл
2022-09-21 19:53:14
Share
Share this with Close
youtube WeChat

Есдүгээр сарын 21-нд Хятадын нисэгчтэй сансрын төсөл хэрэгжсэний 30 жилийн ой тохиожээ. Тус төслийг боловсруулж хэрэгжүүлсэн 30 жилийн турш гурван шат үетэй хөгжлийн стратегийг хэрэгжүүлж, эдүгээ эхний хоёр шатны үүрэг даалгавраа биелүүлээд, Хятадын сансрын станцын тойрог зам дахь бүтээн байгуулалтын ажил дуусах шатандаа байна.

1992 оны есдүгээр сарын 21-нд Хятадын засгийн газар нисэгчтэй сансрын нислэгийн төсөл хэрэгжүүлэх шийдвэр гаргаж, Хятадын нисэгчтэй сансрын нислэгийн  "гурван шат"-тай хөгжлийн стратегийг тодорхойлсон юм.

Эхний алхамд нисэгчтэй сансрын хөлөг хөөргөн, эхний шатны цогцолбор бүрдүүлсэн туршилтын чанартай нисэгчтэй сансрын хөлгийн төслийг бий болгож, сансрын станцын хэрэглээний туршилтуудыг хийх явдал юм.

Хоёр дахь алхам нь сансрын нисгэгчдийг задгай сансарт гаргах үйл ажиллагааны технологи, сансрын тээврийн хэрэгслийг холбон залгах технологийн талаар амжилтад хүрч, сансрын лабораторийг ажиллуулж, тодорхой цар хүрээтэй, богино хугацаанд сансрын нисэгчийг ажиллуулж, сансрын хэрэглээний асуудлыг шийдвэрлэх явдал юм.

Гурав дахь алхам бол сансрын хэрэглээний томоохон, урт хугацааны тусламжийг шийдвэрлэхийн тулд сансрын станц барих явдал юм.

1999 оны арван нэгдүгээр сард "Шэньжөү-1" туршилтын сансрын хөлгийг хөөргөсөн ба эх дэлхийдээ амжилттай буцаж ирснээр "эхний алхм"-ыг төгс биелүүлжээ.

2008 оны есдүгээр сард Шэньжөү-VII нисэгчтэй сансрын нислэгийн сансрын нисэгч задгай сансарт гарч, олон технологийн туршилтыг хийж, хоёр дахь алхмыг эхлүүлсэн бол 2016 оны зургадугаар сараас 2017 оны 4-р сар хүртэл дөрвөн удаагийн нислэг үйлдэн, сансрын лабораторийн үе шатны үүргээ биелүүлсэн ба Хятадын нисэгчтэй сансрын нислэгийн төслийн хоёр дахь үе шатыг амжилттай дүүргэв.

2020 оны тавдугаар сарын 5-нд Чанжэн-5B зөөгч пуужинг анх удаа амжилттай нисгэж, гурав дахь үе шатыг эхлүүлсэн бол энэ жилд багтаад Хятадын сансрын станцыг байгуулж дуусгахаар төлөвлөж байна. Ингэснээр цаашид хэрэглээ хөгжлийн үе шатанд албан ёсоор шилжих болно.