Хятадууд дахин сансар судлалын дээд шагнал хүртлээ
2022-09-21 15:18:41
Share
Share this with Close
youtube WeChat

Олон улсын сансар судлалын холбооны дээд шагналын энэ жилийнхийг Хятадын "Тяньвэнь-1" хөлгийн багт олголоо. Саяхан Францын нийслэл Парис хотноо болсон Олон улсын сансар судлалын 73-р их хурлаар, Хятад улсын хэрэгжүүлж байгаа ангаргийн судалгааг онцлон үнэлж, энэхүү эрхэм дээд шагналыг хүртээсэн байна. Өмнө нь Хятадын "Чан Э-4" хөтөлбөрийн баг мөн энэ шагналыг хүртэж байсан юм.

Хятадын "Тяньвэнь-1" хөлөг нь ангараг гаргийг тойрон эргэх, газардах, эргүүл хийх анхны судалгааг хийсэн бөгөөд энэ нь хүн төрөлхтний түүхэнд нэг удаагийн даалгавраар гурван зорилтыг биелүүлсэнээрээ онцлог юм. Одоогоор "Тяньвэнь-1" хөлөг тойрог замдаа алсын зайны тандан судалгаа хийж,  шинжлэх ухаанд хувь нэмрээ оруулах онцгой мэдээллийг хуримтлуулсаар байна. Ангараг гаргийг тандагч "Жүрүн" аппарат эдүгээ унтаа байдалд байгаа бөгөөд энэ оны 12-р сард бие даан сэрэх төлөвтэй байна.