Есдүгээр сарын 21-нд 2022 оны Олон улсын энх тайвны өдрийг дурсгах арга хэмжээ Бээжинд болов. Хятадын дээд удирдагч Ши Жиньпин уг арга хэмжээнд захидал илгээн баяр хүргэв.
Ши Жиньпин цохон тэмдэглэхдээ: Эдүгээ олон улсын аюулгүйн байдалд гүнзгий ээдрээтэй өөрчлөлтүүд бий болж, дэлхий нийт донсолгоо өөрчлөлт хувьслын шинэ үед оров. Ийм түүхийн чухал зангилаа үед миний бие Дэлхийн аюулгүй байдлын санаачилгыг дурдаж, хамтын, ерөнхийлсөн, хамтран ажиллах, тогтвортой аюулгүй байдлын үзэл ойлголт баримтлан, улс орнуудын бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэж, НҮБ-ын дүрмийн зорилт зарчмыг журамлан, улс орнуудын анхаарал хандуулж буй зүй ёсны аюулгүй байдлын асуудлыг чухалчилж, улс орнууд хоорондын санал зөрөлдөөн, зөрчлийг яриа хэлцэл, зөвшилцлөөр шийдвэрлэн, энх тайвны үүрэг хариуцлагыг хамтдаа хамгаалан, энх тайван, хөгжлийн замналаар хамт замнаж, хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцын бүтээн байгуулалтыг урагш ахиулахыг улс орнуудад санаачилсан юм гэв.
Ши Жиньпин онцлохдоо: Энэ оны дурсгах арга хэмжээ “Дэлхийн аюулгүй байдлын санаачилгыг хэрэгжүүлэн, дэлхийн энх тайван тогтвортой байдлыг хамгаалъя” гол сэдвээр зохиогдож буй нь НҮБ-ын дүрмийн олон улсын энх тайван, аюулгүй байдлыг хамгаалах үзэл санаатай нийцэж байна. Дурсгах арга хэмжээ нь талуудын оюун ухаан хүчин чадлыг төвлөрүүлэн, дэлхийн энх тайван тогтвортой байдлыг хамгаалахад эерэг хувь нэмэр оруулахыг хүсэж байна гэв.