Үндэстний цөөнхийн асуудлаарх үндэслэлгүй зэмлэлд хариулт өгөв
2022-09-22 15:57:40
Share
Share this with Close
youtube WeChat

НҮБ-ын Ерөнхий ассамблейн "Үндэстэн угсаа, шашин шүтлэг, үг хэлээрээ үндэсний цөөнхөд харьяалагддаг бүлгийнхний хүний эрхийн тунхаглал"-ыг баталсны 30 жилийн ойд зориулсан арга хэмжээний үеэр Хятадаас НҮБ-д суугаа суурин төлөөлөгч Жан Жүнь, Америк, Их Британи зэрэг орнууд болон ЕХ-ны төлөөлөгчийн Хятадын эсрэг хэлсэн үндэслэлгүй зэмлэлд хариулт өгсөн байна.

Жан Жүнь хэлэхдээ, “30 жилийн турш үндэсний цөөнхийн эрхийн тунхаглалыг хэрэгжүүлэхэд нааштай ахиц дэвшил гарсан хэдий ч цөөнхийн бүлгүүдэд өнөө болтол арьс өнгөөр ялгаварлан гадуурхах, үзэн ядах, хүчирхийлэл зэрэг олон сорилт тулгарсаар байгааг үл тоомсорлож болохгүй. Тунхаглалын амлалтаа бодит ажил болгоход олон улсын хамтын нийгэмлэг урт замыг туулах болно. Цөөнхийн бүлгүүдийн тэгш хөгжлийг улс орны хөгжлийн ерөнхий үйл явцад тусгаж, тогтвортой хөгжлийн зорилтуудтай уялдуулан хэрэгжүүлж, цөөнхийн бүлгүүдэд тулгараад байгаа ядуурал, боловсрол, эм эмнэлгийн бодитой асуудлуудыг шийдвэрлэх ёстой. Мөн яриа хэлцэл, хамтын ажиллагааг тууштай баримталж, хүний эрхийн асуудлаар салан тусгаарлах, улс төрийн хувийн ашиг хөөцөлдөхийг эсэргүүцэж, цөөнхийн бүлгүүдийн оршин тогтноход энх тайван, шударга орчинг бүрдүүлэх ёстой юм” гэжээ.