Москвагийн цагаар 21-ний өдрийн 16 цаг 59 минутад сансрын гурван нисгэгчтэй Оросын "Союз MS-22" хөлөг Байконураас сансрын станц руу хөөрлөө. Сансрын хөлөг Москвагийн цагаар 21-ний өдрийн 20:11 цагт Олон улсын сансрын станцын Оросын бүхээгтэй холбогдох төлөвтэй байна.
Энэ удаагийн олон улсын сансрын станцад үүрэг гүйцэтгэх Оросын хоёр, Америкийн нэг сансрын нисгэгч 188 хоног хамтран үүрэг гүйцэтгэж, 2023 оны гуравдугаар сарын 28-нд эх дэлхийдээ эргэж ирнэ. Энэ нь Оросын Америкийн сансар судлалын газрууд харилцан тохиролцож нисгэгчтэй сансрын хөлөг хөөргөх тухай гэрээ байгуулснаас хойш хийж буй анхны нислэг юм.
Энэ оны зургадугаар сард, Роскосмосын тэргүүн асан Дмитрий Рогозин, “Орос, Америк, хоёр орон сансрын нэг хөлөг ашиглан олон улсын сансрын станцад судалгаа хийх боломжтой. Хоёр орны сансрын нисгэгчид бие биенийхээ туршлагаас суралцахаас гадна олон улсын сансрын станц дахь Америк, Оросын сансрын станцын үйл ажиллагааны системд маш чухал ач холбогдолтой юм” хэмээн хэлж байжээ.