Запорожьед аюулгүйн бүс байгуулна
2022-09-22 10:27:17
Share
Share this with Close
youtube WeChat

Олон улсын атомын эрчим хүчний агентлагийн ерөнхий захирал Гросси НҮБ-ын Ерөнхий ассамблейн 77 дугаар чуулганы дээд хуралдаанд оролцох үеэр хэвлэл мэдээллийнхэнд хандан хэлэхдээ, "Энэ сарын 21-нд би Запорожье цөмийн цахилгаан станцын эргэн тойронд аюулгүйн хамгаалалтын бүс байгуулах асуудлаар ОХУ-ын ГХЯ-ны сайд Сергей Лавров болон Украины Гадаад хэргийн сайд Кулеба нартай харилцсан" гэжээ.


Гросси хэлэхдээ: Хоёр тал хоёулаа аюулгүйн хамгаалалтын бүс байгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Гэхдээ одоогоор тэдний хэлэлцээ дөнгөж эхэлж байгаа бөгөөд цаашид хийх олон зөвшилцөл байгааг онцолж байна гэжээ.

Есдүгээр сарын эхээр ОУАЭХА-гийн шинжээчдийн баг Запорожье АЦЦС-д очиж, АЦЦС-ын ойролцоо аюулгүйн хамгаалалтын бүс байгуулахыг уриалсан тайлан гаргажээ.