НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 51 дүгээр чуулганаар эдийн засаг, нийгэм, соёлын эрх болон хөгжих эрх зэргийг багтаасан хүний эрхийн сэдэвчилсэн асуудлаар ерөнхий мэтгэлцээн зохион байгуулав. Хятадаас НҮБ-ын Женев дэх төлөөлөгчийн газар болон Швейцарь дахь олон улсын бусад байгууллагад суугаа суурин төлөөлөгч Чэнь Шюй 30 гаруй орны нэрийн өмнөөс нэгдсэн байр сууриа илэрхийлэхдээ, талууд ард түмнээр төв болгож, эдийн засаг, нийгэм, соёлын эрхийг хамгаалах, тэгш бус байдлыг арилгах зэрэгт анхаарч, олон улсын эрх зүйн үндэслэлгүй ганц талын хориг арга хэмжээг эсэргүүцэхийг уриалав.
Тэрбээр “COVID-19” тахал нь дэлхийн хөгжилд сөргөөр нөлөөлж, НҮБ-ын 2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд саад учруулж, улс орнуудын хоорондын болон дотоодын тэгш бус байдлыг нэмэгдүүлэв. Энэ нь эдийн засаг, нийгэм, соёлын эрхийг хамгаалах зорилтын хүрээнд тэгш бус байдлыг арилгахын чухлыг илэрхий харуулсан байна гэжээ.