Хүн төрөлхтөн хүнд сорилтуудтай тулгарч эхэллээ
2022-09-22 15:23:46
Share
Share this with Close
youtube WeChat

НҮБ-ын Ерөнхий ассамблейн 77-р чуулганы ерөнхий мэтгэлцээн эхэллээ. Ерөнхий ассамблейн шинээр томилогдсон Ерөнхийлөгч Короси хэдхэн хоногийн өмнө CCTV-гийн сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа "НҮБ-д ээдрээтэй нөхцөл байдал болон хүнд сорилт тулгараад байна" гэсэн юм.


Короси хэлэхдээ "Байгалийн нөөц хомсдохын хэрээр дэлхий нийт олон төрлийн өрсөлдөөн, сорилт, мөргөлдөөнтэй тулгарах болно. Үүнээс усны хомсдол дэлхийн томоохон сорилтуудын нэг болно. Олон улсын хамтын нийгэмлэг усны нөөцийн менежментийн бодлогыг зохицуулах ёстой" гэжээ.

НҮБ-ын Ерөнхий ассамблейн 77-р чуулганы Ерөнхийлөгч Короси мөн "Хамгийн гол асуудал бол бидний усны нөөц хэтэрхий бага байна. Хэтэрхий их хэмжээний усыг бид бохирдуулжээ. Усны хомсдол дэлхийн тэрбум гаруй хүнд нөлөөлж байна. 2040 он гэхэд хүн төрөлхтөний 40 гаруй хувь нь амьдардаг бүс нутаг усны ноцтой хомсдолд орж болзошгүй байна. Гэтэл эдгээр бүс нутаг хүн төрөлхтөний үр тарианы 40 гаруй хувийг хангадаг юм. Тиймээс бид усны нөөцийн менежментийн бодлогоо эргэн харах шаардлагатай байна" гэжээ.