Есдүгээр сарын 22-нд Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь ээлжит хэвлэлийн бага хурлыг даргалав. Хэвлэлийн бага хурал дээр сурвалжлагч, АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден 21-ний өдөр НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганы ерөнхий хэлэлцүүлэгт илтгэл тавихдаа АНУ Хятад улстай сөргөлдөх, хүйтэн дайн хийхийг зорихгүй гэсэн байна, үүнд хэвлэлийн төлөөлөгч ямар байр суурьтай вэ? хэмээн асуужээ.
Жао Лижянь хэлэхдээ: Хятад улсаас АНУ-д авч буй бодлого үргэлжилсэн, тогтвортой байдлаа хадгалж байна. Ши Жиньпин дарга Хятад АНУ нь харилцан хүндэтгэж, энх тайвнаар зэрэгцэн оршиж, хамтран ажиллаж хамтдаа амжилтад хүрэх ёстой, энэ нь Хятад Америкийн харилцааны 50 жилийн түүхийн замналын практикийн хуримтлал бөгөөд цаашдын хөгжилд хамтдаа журамлах ёстой үндсэн зарчим гэж дурдсан байдаг. Ерөнхийлөгч Жо Байден олон удаа "Шинэ хүйтэн дайн" хийхийг зэхэхгүй, Хятад улсын тогтолцоог өөрчлөхийг зэхэхгүй, холбоотны харилцаагаа бэхжүүлэхээр дамжин Хятад улсыг эсэргүүцэхийг зэхэхгүй, "Тайвань тусгаар тогтнох"-ыг дэмжихгүй бөгөөд Хятад улстай зөрчил мөргөлдөөн гарахыг хүсэхгүй хэмээн” амласан, АНУ-ын удирдагчийн байр суурийг Америкийн тал бодитой дээр хэрэгжүүлж, Хятад улс хийгээд Хятад Америкийн харилцааг зөвөөр авч үзэж, Хятад Америкийн гурван хамтарсан албан мэдэгдлийн уулын гараанд эргэж очихыг бид Америкаас хүсэж байна. Хятадын талтай хамтдаа хичээн чармайж, өөр өөр нийгмийн тогтолцоо, өөр өөр түүх соёлтой хоёр том гүрэн энх тайвнаар зэрэгцэн орших, хамтран ажиллаж хамтдаа амжилтад хүрэхийн замыг эрэлхийлэн олж, Хятад Америк хоёр орны ард түмэнд ашиг тус бүтээн, дэлхийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулахыг ч бид Америкаас хүсэж байна гэжээ.
\Уртнасан\