Хятадын компанийг учир шалтгаангүй гүтгэн дарамтлахаа зогсоох хэрэгтэй
2022-09-22 18:57:54
Share
Share this with Close
youtube WeChat

Есдүгээр сарын 22-нд Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч ээлжит хэвлэлийн бага хурлыг хуралдууллаа. Хэвлэлийн бага хурал дээр сурвалжлагч АНУ аюулгүй байдлын асуудлыг ашиглан Хятад улсын компани нэгжид дарамт шахалт үзүүлж буй асуудалд холбогдуулан хэвлэлийн төлөөлөгчөөс асуулт асуужээ.

Жао Лижянь хэлэхдээ: Энэ нь түрүүхэн Их Британийн Үндэсний кибер орчны аюулгүй байдлын төвийн өмнөх албан тушаалтны хэлсэнчлэн, 2019 онд Их Британийн засгийн газар Хуавэйг үндэсний аюулгүй байдалд аюул заналхийлэл үүсгэхгүй хэмээн үзээд Хуавэй компанитай хамтын ажиллагаа өрнүүлэхэд бэлэн буйгаа илэрхийлсний дараа АНУ Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ази тивийн үйл хэрэг хариуцсан ахлах захирлыг Их Британид томилж, тус захирал нь Их Британийн төлөөлөгчид хандан 5 цаг учаарлан архирч, Их Британийг Хуавэйтэй хамтран ажиллахаа орхиход хүргэсэн. Эдүгээ АНУ хууль тогтоохоор дамжин иймэрхүү айлган сүрдүүлэх арга барилыг дүрэм тогтоол болгохыг зорьж байна, энэ нь яг АНУ-ын улс төрчдийн өдөр бүр ярьдаг “Дүрэм тогтоолд суурилсан дэглэм” гэгч нь бүрмөсөн АНУ-ын өөрийн ноёлогч үзлийнхний ашиг тусын төлөө бөгөөд Их Британи мэтийн иймэрхүү ойр холбоотон нь ч айлган сүрдүүлэгт өртдөг гэдгийг гэрчилж байна. Ноёлогч үзлийн энэ дүрэм нь дэлхийн энх тайван, олон улсын хамтын ажиллагааг эвдэж буй нь илт, харин АНУ үүнийг өчүүхэн ч тоомсорлохгүй байна гэжээ.

Жао Лижянь: Алдаа буруугаа нэн даруй залруулж, Хятад улсын компанийг гүтгэн харлуулах, учир шалтгаангүйгээр дарамтлахаа больж, хуулийн төсөл дэх Хятадтай холбоотой сөрөг агуулгыг хасахыг бид Америкаас шаардаж байна. Хятадын засгийн газар цаашид Хятадын компанийн хууль ёсны эрх ашгийг үргэлжлүүлэн гуйвшгүй хамгаалах болно гэж онцолжээ.






\Уртнасан\