Үндэсний статистикийн газраас энэ сарын 21-нд эдийн засаг, нийгмийн хөгжлийн ололт амжилтын тухай цуврал тайланг нийтэллээ. ХКН-ын 18-р их хурлаас хойш Хятад улсын зам тээвэр, шуудан холбооны салбар гайхалтай амжилтад хүрч, дэд бүтцийн сүлжээ өдрөөс өдөрт сайжран, технологи эрчимтэй хөгжиж, үйлчилгээний чанар чансаа тасралтгүй дээшилж, стратегийн чадавхи байнга нэмэгдсээр байна.
2013-2021 онд Хятад улсын зам тээвэр, агуулах, шуудангийн салбарын нэмүү өртөг жилд дунджаар 6.9 хувийн өсөлттэй байв. 2013-2021 он хүртэл улсын зам тээврийн салбарын нийт хөрөнгө оруулалт 27 их наяд юаниас давж, ачаа тээврийн дэд бүтцийн сүлжээ улмаар сайжирчээ.
ХКН-ын 18-р их хурлаас хойш Хятад улс дэлхийн зам тээврийн засаглалд идэвхитэй оролцож, баруун бүсийн хуурай тэнгисийн шинэ суваг, “Бүс ба зам” тээврийн суваг зэрэг олон улсын ложистикийн шинэ зам суваг байгуулснаар, олон улсын ложистикийн үр ашгийг ихээхэн сайжруулсан байна. 2021 оны эцэс гэхэд Хятад-Европын галт тэрэг нийт 49 мянган удаа зорчиж, 78 шугамаар Европын 23 орны 180 гаруй хотод хүрсэн байна.