“Бүс ба зам”-ын татвар хураамж, удирдлагын хамтын ажиллагааны гурав дахь форум гурван өдөр үргэлжлэн өчигдөр өндөрлөлөө. Уг форумаар талууд "Эв нэгдэлтэй хамтран ажиллаж, тахлын дараах үеийн татвар хураамж, удирдлагын чадавхийг бэхжүүлэхэд тулгарсан сорилтуудыг даван туулъя” уриан дор зургаан том тохиролцоонд хүрчээ.
“Бүс ба зам”-ын татвар хураамж, удирдлагын хамтын ажиллагааны форумыг тохиролцоонд хүргэсэн гол амжилтууд нь тус форумын хамтарсан мэдэгдэл, жил тутмын тайланг гаргаж, нэгдсэн холбооны мэргэжилтэн, багш нарын багийг бүрдүүлжээ.
"Бүс ба зам"-ын татвар хураамж, удирдлагын хамтын ажиллагааны механизмыг Хятад улс санаачилсан бөгөөд тус санаачлагын татвар хураамжийн салбарын ажил хэрэгч хамтын ажиллагааг хөгжүүлэхийг эрмэлзэж байгаа юм. 2019 онд байгуулагдсан цагаасаа, олон улсын хэмжээнд үзүүлэх нэр нөлөө, оролцоо аажмаар нэмэгдэж, одоогийн байдлаар ТУЗ-ийн гишүүдийн тоо 36, ажиглагчийн тоо 30 болж нэмэгджээ.