Вань Ган Шинзо Абэ агсны оршуулгын ёслолд оролцоно
2022-09-23 18:06:21
Share
Share this with Close
youtube WeChat

Есдүгээр сарын 23-нд болсон Хятадын ГХЯ-ны ээлжит хэвлэлийн бага хурал дээр хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь: Японы талын урилгаар Хятадын УТЗЗ-ийн Бүх Хятадын Хорооны дэд дарга Вань Ган Хятадын засгийн газрын нэрийн өмнөөс Японы ерөнхий сайд агсан Шинзо Абэ-гийн оршуулгын ёслолд оролцоно гэж мэдэгдэв.

Ван Вэньбинь хэлэхдээ: Хятад Япон бол ойр хөрш, бүс нутгийнхаа чухал орнууд юм, Хятад Японы найрсаг хамтын ажиллагааны харилцааг хамгаалан хөгжүүлэх нь хоёр орны ард түмний язгуур ашиг сонирхолд нийцдэг. Хариуцлагатай том гүрний хувьд Хятад улс нь бүс нутаг хийгээд дэлхийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил дэвшлийг хамгаалахад хувь нэмрээ оруулсаар ирлээ. Хятад Японы улс төрийн 4 баримт бичигт тогтоосон зарчим зэргийг журамлан сахиж, Хятад улстай үзэл бодлоо ойртуулан, шинэ эриний шаардлагад зохицсон Хятад Японы харилцааг бүтээн байгуулахын тулд хамтдаа хичээн зүтгэхийг Японы талд хүсэн найдаж байна гэжээ.




\Уртнасан\