Зуны үр тарианы ургац хураалт ноднингийнхоос 1 тэрбум 435 сая кг нэмэгдэв
2022-09-23 19:34:25
Share
Share this with Close
youtube WeChat

Энэ зуны үр тариа, улаан буудайн ургац сайтай нь тодорхой болсон бөгөөд бүтэн жилийн үр тариа элбэг ургац хураалт авахад баттай суурийг тавьсан юм.

Зуны үр тарианы ургац хураалт нь бүтэн жилийн нийт хэмжээний 21 хувиас давжээ. Хятадын Үндэсний статистикийн газрын гаргасан тоо бүртгэлээс харахад, 2022 оны Хятад улсын зуны үр тарианы ургац хураалт 147 тэрбум 390 сая кг хүрсэн нь ноднингийнхоос 1 тэрбум 435 сая кг буюу 1.0%-иар өссөн байна. Үүнд улаан буудайн ургац 135 тэрбум 760 сая кг хүрчээ.

Хятадын энэ зуны үр тарианы элбэг ургац хураалт нь хялбархан биш юм. Намын төв хорооноос үр тарианы аюулгүй байдлын талаар нам, засаг захиргаа ижил үүрэг хариуцлага хүлээх бодлогыг анх хэрэгжүүлж, үр тарианы ургац хураалт сайтай сянийг илүү их мөнгөөр шагнан урамшуулж, тариалангийн газрыг хамгаалах 120.5 тэрбум юанийн нөхөн олговорыг урьдчилан өгч, үр тариа тариалсан тариаланчдад нөхөн олговорыг нь нэг удаад олгосон бөгөөд улаан буудай, хальстай тутаргыг худалдан авах хамгийн доод үнийг үргэлжлэн өсгөж, хөдөө аж ахуйг чухалчлан үр тарианы үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх хүчин чадварыг бий болгов.


\Уртнасан\